Манай улсын иргэд хилийн чанадад тэр дундаа БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдох нь эрс нэмэгдээд байна. Хамгийн сүүлд

896

Манай улсын иргэд хилийн чанадад тэр дундаа БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдох нь эрс нэмэгдээд байна. Хамгийн сүүлд

 

Манай улсын иргэд хилийн чанадад тэр дундаа БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдох нь эрс нэмэгдээд байна. Хамгийн сүүлд урд хөршийн Эрээн хотод хоёр Монгол иргэн  хар тамхи зөөвөрлөж яваад саатуулагдсан юм.

Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Эрээн хотын боомтоор Монгол руу нэвтрэх гэж байсан манай улсын хоёр иргэн  хар тамхи, мансууруулах төрлийн бодис тээвэрлэж яваад  баригдсан. Үүнтэй холбогдуулан Эрээний хилээр Монгол руу зорчих иргэдийн хяналт шалгалтыг чангатгасан юм. 
 
 
БНХАУ-ын хувьд хар тамхины хэрэгт хатуу ял шийтгэл ноогдуулдаг. Манай улсын цөөнгүй иргэн хар тамхины хэргээр БНХАУ-ын шүүхээс ял сонсож байсан. Тэдний зарим нь цаазын ял хүртэл сонсоод байгаа билээ. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар хилийн чанадад  Монгол Улсын 38 иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байна. Тэдний 37 нь БНХАУ-д ял эдэлж байгаа бол нэг иргэн Словак улсад ял эдэлж буй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>