Монгол Улсын Ерөнхийлөгч Бригадын генерал Х.Жекейн цолыг хураах зарлиг гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дээд цол хураан авах тухай зарлиг гаргасан байна.
ЗАРЛИГТ:
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Цэргийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн "Монгол Улсын харьяатаас гаргах тухай” 32 дугаар зарлигийг тус, тус үндэслэн
ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын "бригадын генерал” цолыг хураан авсугай” гэжээ.