Умард Солонгосын Гадаад харилцааны сайд Орост айлчилна

645

Умард Солонгосын Гадаад харилцааны сайд Орост айлчилна

 

ОХУ-ын Засгийн газар Умард Солонгосын Гадаад харилцааны сайдын Москвад хийх айлчлалын бэлтгэлийг Пхеньянтай хамтран базааж байна гэж "ТАСС” агентлаг Оросын дипломат эх сурвалжуудаас эш татан мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо ирэх сарын дундуур Орост айлчлах гэж байгаа аж. Түүний айлчлалын зорилго нь хараахан тодорхойгүй байна.

Гэхдээ АНУ болон Умард Солонгосын удирдагчид удахгүй дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаатай холбоотойгоор Умард Солонгос дипломат үйл ажиллагаагаа сүүлийн үед эрс эрчимжүүлж байна гэж ажиглагчид үзэж байна.

Ри Ён Хо нь одоогоос нэг долоо хоногийн өмнө Шведийн Гадаад харилцааны сайдтай уулзсан билээ.


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>