Прокуророос С.Баярыг яллагдагчаар татжээ

678

Прокуророос С.Баярыг яллагдагчаар татжээ

АТГ-аас өнгөрсөн даваа гарагт Ерөнхий сайд асан С.Баярыг "Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан байцаалт авсан билээ. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас С.Баярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд асан С.Баярыг "Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргээс гадна "Оюу толгой”-н гэрээ болон оффшор хөрөнгөтэй нь холбоотой асуудлаар байцаалт авч, хэрэг бүртгэл нээсэн байна.

Энэ сарын эхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг мэдэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл,  "Оюу толгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ–аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байгаа нь тогтоогдсон билээ.

http://ask.mn/politics/1356

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>