Амны эвгүй үнэрээс салах хамгийн энгийн 8 арга

1136

 

Амны эвгүй үнэрээс салах хамгийн энгийн 8 аргаТа өдөр бүр шүдээ тогтмол угаасан ч амны хөндийн эвгүй үнэрээс салахгүй бол дараах зөвлөгөөг дагаарай. Бид танд хамгийн энгийн практикал зөвлөгөөг санал болгож байна.

 

1. Амны хөндийн ариун цэврийг зөв сахих. Дан ганц шүдээ угаах нь хангалттай биш гэнэ. Шүдээ угаахын хажуугаар шүдний завсар үлдсэн хоолны үлдэгдлээс шүдээ цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд floss буюу ариутгасан утас хэрэглэдэг.

2. Хэлээ угаах. Хэлээ угаах нь хэлэн дээр тогтсон өнгөр түүн дээр үржиж болох бактериудыг устгаж өгдөг. Дэлгүүрээс хэлний өнгөр хусагч худалдаж авч хэрэглээрэй.

3. Шингэн зүйл уух. Амны хөндийн эвгүй үнэрийг нэг гол шалтгаан нь ам хатах байдаг. Тиймээс олон хүнтэй уулзах бол уух ус, жүүс үргэлж биедээ авч яв.

4. Жимс идэх. Алим, лууван зэрэг хатуу гадаргатай жимс ногоо идэх нь хэлийг бас цэвэрлэж өгдөг гэнэ. Тиймээс хэрэв шүдээ угаах ямар ч боломжгүй нөхцөлд ядаж хатуу, шүүслэг алим олж идэхийг хичээгээрэй.

5. Амаа зайлах. Та шүдээ угааж, ариутгасан утсаар шүдний хоорондохыг цэвэрлэсэн ч бас л дутуу байх вий. Амаа зориулалтын ам зайлагчаар зайлахад аманд байгаа элдэв үлдэгдлийг бүр мөсөн цэвэрлэж чадахаас гадна амны хөндийн эвгүй үнэрийг дарж чаддаг.

6. Цай уух. Цайнд байгаа элементүүд нь амны хөндийд янз бүрийн бактери үржихээс сэргийлдэг байна.

7. Яншуй идэх. Яншуйд байгаа хлорофилл гэдэг бодис нь амны хөндийг сайхан үнэртэй болгодог гэнэ.

8. Халуун ногоотой хоол бага ид. Халуун ногоотой, сонгино сармис ихтэй хоол нь таны амыг таагүй үнэртэй болгоход их нөлөөлдөг гэнэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>