ХЯНАЛТЫН ПРОКУРОР АСАН Х.ТАМИРТАЙ ХАМТ ХОРИГДСОН ӨМГӨӨЛӨГЧ ХЭН БЭ

731

ХЯНАЛТЫН ПРОКУРОР АСАН Х.ТАМИРТАЙ ХАМТ ХОРИГДСОН ӨМГӨӨЛӨГЧ ХЭН БЭ

 

Хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх ёстой төрийн тусгай албан хаагчид нь өөрсдөө ийм хууль бус үйлдэл давтан гаргасаар байгаа нь маш ноцтой асуудал юм.

Тодруулбал, Тээврийн газрын хяналтын прокурор байсан Х.Тамир болон Тагнуулын ерөнхий газар ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдсан, дамжуулсан гэдэг үндэслэлээр олон жил хуулийн байгууллагад шалгагдаж байгаа билээ. Тэгвэл ийнхүү шалгуулж байх хугацаандаа тэд өмгөөлөгчийнхөө хамт дахин хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт саатуулагдсан нь өнгөрсөн долоо хоногт шуугиан тарив.

Харин Х.Тамир, Б.Амарбаясгалан хоёртой хоригдсон өмгөөлөгч хэн бэ гэдэг нь их анхаарал татаж байгаа юм. Тэгвэл тэдэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгчийг П.Отгонбаяр гэдэг бөгөөд Улсын ерөнхий прокурорын хяналтын прокурорын төрсөн дүү ажээ.

Ийнхүү хууль хүчний байгууллагад ажилладаг ах дүүгээрээ түрүү барьж хууль бус гэмт хэрэг давтан үйлдээд байгаа нь үнэхээр харамсалтай юмаа. Х.Тамир бол УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, түүний төрсөн ах нь шүүгч Х.Идэр юм. Харин энэ удаад УЕП-ын төрсөн дүү, өмгөөлөгч П.Отгонбаяр гэгч хар тамхины хэрэгт холбогдлоо. Тэрбээр УЕП-т ажиллаж байгаад 2007 оноос хойш өмгөөлөгчөөр ажиллах болсноор хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болжээ.

Тиймээс иймэрхүү хууль бус үйлдлийг ЭЦГ-ынхан болон мөрдөн байцаагчид сайн илрүүлж, ичээж байх нь зөв хэрэг юм.
Иймэрхүү хууль бус гэмт хэрэгт удаа дараа давтан холбогдож байгаа тэдэнд шүүхээс хатуу ял оноох хэрэгтэй. Хуулийн байгууллагад ажилладаг ах нараараа түрүү барьж ял зэмээс мултрахгүй байх гэж найдаж байна. Хаширдаггүй хар толгой нарт хатуу хариуцлага л чухал байгаа юм даа. Бусдадаа буруу үлгэр дууриалал үзүүлж байгаа тэднийг хэн өмгөөлөгч, прокурор гэх юм бэ. 

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>