УЕПГ-ын хяналтын прокурор П.Эрдэнэбатад төрийн хууль үйлчилдэггүй юу

796
УЕПГ-ын хяналтын прокурор П.Эрдэнэбатад төрийн хууль үйлчилдэггүй юуУлсын ерөнхий прокурорын газрын  дэргэдэх Сургалт судалгааны төвийн багш судлаач, хяналтын прокурор П.Эрдэнэбаттай холбоотой элдэв таагүй мэдээлэл их гарч байна.

Тухайлбал, төрсөн дүү П.Отгонбаяр нь хар тамхины хэргээр хоригдсон. Мөн нийслэлд хууль бусаар барилга бариулж байгаа бөгөөд төрийн хуулинд захирагдахгүй байна гэсэн мэдээлэл байгаа юм. Мөнгөтэй, эрх мэдэлтэй л бол ард иргэд хэн ч юу ч биш гэдгийг прокурор П.Эрдэнэбат харуулаад байх шигээ.

Эрхзүйч, Хуульч, Хууль цаазын ахлах зөвлөх хүн байж нийтийн эрх ашгийг зөрчиж, төрийн хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэдэг үнэхээр харамсалтай юм.  

Түүний эзэмшдэг, Сонгинохайрхан дүүргийн "Драгон” төвийн урд орших барилга явган хүний зам дээр барьсан байшингийн талаар иргэд холбогдох газруудад нь удаа дараа гомдол гаргаж байгаа ч ямар ч өөрчлөлт байдаггүй гэнэ. Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газар болон холбогдох байгууллагууд холбогдох шийдвэр гаргаж барилга эзэмшигчид шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хууль хэрэгжихгүй байсаар байна.

Үүнтэй холбоотой үүсээд байгаа өөр нэг асуудал нь энэхүү барилга доогуур цэвэр усны шугам байрладаг юм байна. Ийм газар барилга барих битгий хэл өмчлөх ёсгүй байдаг бөгөөд барилга барьвал ус дамжуулах хоолой гэмтэх, ачааллаа даахгүй болох, задрах аюултай байдаг байна.

Гэвч мэргэжлийн байгууллагуудын шаардлага, албан тоотыг үл ойшоосоор явган хүний газраас хумсалсан энэ асуудал шийдэгдэхгүй байсаар 10 жилийн нүүрийг үзжээ.

П.Эрдэнэбат прокурорын хувьд хөрөнгө орлогоороо бусад прокуроруудаа тэргүүлдэг хур баян. Өнгөрсөн 2017 оны хөрөнгөө АТГ-д мэдүүлснийг нь харахад тэрбээр 4.5 тэрбумаар үнэлэгдэх 5 орон сууц, 5 үйлдвэрлэлийн барилга, 6 авто зогсоолтой. 164 сая төгрөгийн 5 авто машин 173 сая төгрөгний уран зураг, үнэт эдлэлтэй. Дансандаа 182 сая төгрөгний хадгаламжтай. Бусдаас 4 тэрбумын авлагатай гэж мэдүүлжээ.

Хөрөнгө орлогыг нь задалбал, Нийтийн орон сууц, зуслангийн байр, хувийн орон сууц, хашаа байшин гээд нийт 5 орон сууцтай. Гэр, авто зогсоол, авто граж, өвөлжөө, хаваржаа, гүний худаг, хүлэмж гэх мэт зургаан барилга байгууламжтай, "Hyundai, - 1,”Hyundai,” - 1,Hyundai, - 1, "Nissan,Diesel- 1”, "Toyota,Prius”  гээд таван машинтай. Мал аж ахуйтай бөгөөд хурдан удмын адуутай.

Үнэт эдлэл нь 173 сая төгрөгөөр үнэлэгдэх,  "Эрдэнэс таван толгой” ТӨХК бусад, "Говь” ХХК бусад, "Атар тэжээлийн аж ахуй Нөхөрлөл”, "Уран барилга” ХК зэрэг компани, хоршоололд хөрөнгө оруулсан тэрбээр бусдаас 4 тэрбумын төгрөгийн авлагатай ийм л баян прокурор байна даа.

Түүний төрсөн дүү өмгөөлөгч П.Отгонбаяр нь прокурор асан Х.Тамир нартай хамт хар тамхи хууль бусаар олж авсан, хэрэглэсэн бусдад зарж борлуулсан гэх хэрэгт буруутгагдан цагдан хоригдсон байгаа.

Гэтэл төрсөн ах нь хууль бусаар баригдаж байгаа барилга байгууламжийн асуудалд ийнхүү олон жил "орооцолдсон” ч түүнд төрийн хууль хэрэгжиж үйлчлэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Нийтийн эрх ашгийг ингэж ноцтойгоор зөрчиж болохгүй ээ. Хэрвээ түүний барилга баригдаад цэвэр усны шугам сүлжээ задарвал ямар хэмжээний аюул нүүрлэхийг мэдэж баймаар юм даа.

Эх сурвалж: in-mongolia.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>