ХОХИРОГЧ Ч.НАРАНЗАЯА ӨВЧТЭЙ УЧРААС ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ

27

ХОХИРОГЧ Ч.НАРАНЗАЯА ӨВЧТЭЙ УЧРААС ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ

 

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийнг шүүх хурал 10:00 цагт товлогдсон ч хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас  шүүх хуралд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа учраас долоо хоногоор хуралдааныг хойшлуулжээ.

 
Шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хохирогч Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа өмгөөлөгчийн хамт ирсэн байна. Тус хурлыг шүүгч Б.Ариунхишиг даргалж, Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун, хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцохоор төлөвлөгдөөд байсан юм.
 
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй юм.
Эрүүгийн хуулийн 12.1.1-д

Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.