Паркинсоны өвчнийг эрт шатанд нь оношлох аргыг олжээ

719
Паркинсоны өвчнийг эрт шатанд нь оношлох аргыг олжээМОСКВА. /РИА Новости/. Нүдний торлог бүрхэвчийн өөрчлөлтөөр Паркинсоны өвчнийг эрт шатанд нь илрүүлэх аргыг Өмнөд Солонгосын эрдэмтэд нээжээ. Энэ талаарх судалгааны ажлын дүнг "News Medical"  сонинд "Neurology" сэтгүүлээс иш татан нийтэлсэн байна. 
Эрдэмтдийн хийсэн дүгнэлтээр бол, Паркинсоны өвчний эхний шатанд тархины эсүүд үхжсэний улмаас нүдний торлог бүрхэвч нимгэрдэг аж. Сөүлийн Үндэсний их сургуулийн доктор Жи Ян Ли-гийн ярьснаар, энэхүү нээлт нь нүдийг дурандах ердийн аргаар Паркинсоны өвчнийг оношлох боломжийг олгож байна.
Өмнөд Солонгосын эрдэмтдийн хийсэн туршилтад Паркинсоны өвчний шинж тэмдэг илэрсэн боловч эмчилгээ хийлгэж эхлээгүй байгаа ахимаг насны 49 хүнийг оролцуулжээ. Туршилтын дүнг дээрх өвчний шинж тэмдэг огт илрээгүй ахимаг насны 54 хүнд хийсэн шинжилгээний дүнтэй харьцуулжээ. Туршилт шинжилгээний дүнг батлахын тулд өргөн хүрээнд судалгаа явуулах хэрэгтэй гэдгийг эрдэмтэд хэлж байна. 
Өмнө нь хэвлэлүүдэд мэдээлж байснаар, Японы Киотогийн их сургуулийн эрдэмтэд Паркинсоны өвчнийг эмчлэхийн тулд хиймэл тулгуур эсээс ургуулсан мэдрэлийн эсүүдийг хүнд шилжүүлэн суулгах клиник туршилтыг 8 дугаар сарын 1-нээс хийж эхэлжээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>