Яамны газрын даргын аминд хүрсэн хэрэг харилцан зодоон болоод өнгөрөх үү?

732

 

Яамны газрын даргын аминд хүрсэн хэрэг харилцан зодоон болоод өнгөрөх үү?Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн нь ажлынхаа байрны үүдэнд бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байна.

Дээрх хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг шалгаж байгаа юм. Мөн яамны газрын дарга нар нэгийнхээ амь насыг хөнөөсөн гэх хэргийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт гарчээ. Мөн дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэсрүү шилжүүлжээ. Газрын дарга нар нэгийнхээ амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалж бидэнд мэдээлэл өгөв. Тэрбээр энэ сарын 9 нд ЗТХЯ-ны газрын дарга нар нэгийнхээ амь насыг хөнөөсөн гэх хэргийг харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Дээрх хэрэгтэй холбоотойгоор нийгмийг айдаст автуулсан худал мэдээлэл гарсан.Энэ бүгдэд албан ёсны тайлбар өгч байна. Хэрэгт холбогдсон гэрчүүдийн мэдээлэлээр талийгаач Т.Гомбосүрэн хэрэг гардаг өдөр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн өрөөнд улс төрийн нөлөө бүхий нэгэн эрхэмтэй орж уулзсан байдаг. Сайдын өрөөнд ажил албан тушаалын тухай асуудал яригдсан гэх мэдээлэл байгаа. Тухайн өдөр Хүний нөөцийн менежерийн албан тушаалтай Ц гэх эмэгтэй ээлжийнхээ амралттай байх хугацаандаа ажил дээрээ ирсэн байдаг. Түүний амралтыг тэмдэглэх нэрийдлээр яамны газрын дарга Б.Махбал, Артур, Энхбат гэх хүмүүс ажлын байранд согтууруулах ундааны зүйлс уусан байдаг. Мөн талийгаач Т.Гомбосүрэн УБТЗ-д ажилладаг Лхагвасүрэн гэх хүнтэй хамт орж ирсэн гэдэг нь гэрчүүдийг өгсөн мэдүүлэг, яамны хяналтын камерын бичлэг зэргээс тодорхой харагддаг. Талийгаач Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нар хэсэг хугацааны дараа Б.Махбалын өрөөнөөс гарч яваад хоёр давхрын шатан дээр хоорондоо ярилцаад зогсож байгаа бичлэг ч үлдсэн байна билээ. Энэ үеэр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал, жолооч н.Доржпүрэвийн хамт өрөөнөөсөө гарсан байдаг. Б.Махбал хоёр давхрын шатны хажууд тамхи татаад зогсож байсан Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нарт хандаж үг хэлж байсан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр маргаан гарах болсон шалтгаан нь яаманд тамхи татлаа, эндээс гарч тамхиа тат, одоо харьцгаа гэж хэлснээс болж үл ойлголцол үүссэн гэх зүйл яригдаж байгаа. Түүнээс хэвлэл мэдээллийг хэрэгсэл, цахим ертөнцөд гараад байгаа шиг ажил албан тушаалын маргаан гараагүй юм байна билээ. Тэд хоорондоо маргалдаж барьцалдаж явсаар яамны хаалгаар гараад зодолдсон байдаг. Тэднийг зодолдох үед талийгаачийг зодож байхад нь таван хүн хараад зогсож байсан, нэг нь ч салгаагүй гэх мэдээлэл худал гэдгийг хэлмээр байна. Лхагвасүрэн гэх хүн яам тамгын газраас яам, тамгын газраас тамхи татлаа гэж хөөгдөж явсангүй гэж хэлсэн, бусдыг муудалцуулах эхлэлийг тавьсан, үүнээс болж зодоон гарсан байна билээ гэв. Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс талийгаач Т.Гомбосүрэнг тархиндаа хүчтэй доргилт авсны улмаас хүнд бэртэл авсан. Тархиндаа авсан гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан нь болсон. Эрүүний яс нь мөн хүчтэй цохилтын улмаас хугарсан гэх дүгнэлт гарчээ. Мөн харилцан зодооны улмаас Б.Махбалын нүүрэнд хөнгөвтөр гэмтэл учирсан, зодооныг салгах гэж оролдсон Доржпүрэв талийгаач Т.Гомбосүрэнд өшиглүүлсний улмаас хоёр хавирганы яс нь цуурч хүндэвтэр гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлт гарчээ

Эх сурвалж: Өдрийн сонин



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>