СОЛОНГОС улсад ажиллаж буй гадны иргэдийн 60% нь ялгаварлан гадуурхагддаг гэжээ

538

СОЛОНГОС улсад ажиллаж буй гадны иргэдийн 60% нь ялгаварлан гадуурхагддаг гэжээБНСУ-д ажил хөдөлмөр эрхлэж буй гадаад иргэдийн 60 хувь нь ялгаварлан гадуурхалтыг мэдэрдэг хэмээн Солонгос улс дахь "Гэр бүл ба Эмэгтэйчүүд" судалгааны хүрээлэнгийн гаргасан илтгэлд дурьджээ.

Уг судалгаанд 688 гадаад ажилчид хамрагдсан бөгөөд тэдгээр иргэдийн 58,4% нь "Хэлний саад бэрхшээлээс болж" ялгаварлан гадуурхагддаг гэсэн бол 21,9% нь "Соёлын ялгаа"-тай байдал нөлөөлдөг гэжээ. Харин үлдсэн хувь нь эрүүл мэндийн байдал, ажиллах орчин зэргээс болдог гэсэн байна. 

Судалгааны явцад эрэгтэй ажилчдаас илүүтэй эмэгтэй ажилчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын талаар гомдол мэдүүлж байжээ. 

Тэдний 72.2 хувь нь шударга бус байдлыг үл тэвчдэг ч зөвхөн хязгаарлагдмал тооны хүмүүс үүний эсрэг ямар нэгэн арга хэмжээ авдаг гэжээ.  

www.Seen.mn 

Эх сурвалж: Koreatimes


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>