Гэр хорооллын гэрэлтүүлгийн тоог нэмнэ

769

 

Нийслэлийн хэмжээнд зам талбайд нийт 56,000 гэрэлтүүлэг байдаг юм байна. Үүний 10,648 нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагддаг аж. Энэ нь дүүргийн нутаг дэвсгэрийн 40 хувь орчим гэрэлтүүлэгтэй гэсэн үг. Тус дүүрэгт Австрийн хөрөнгө оруулалтаар нэмж 7-8 мянган гэрэлтүүлэг суурилуулахаар болжээ. Ингэснээр гэрэлтүүлэг 70 хувьд хүрэх боломжтой аж.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "Нийслэл хотын төв зам, гудамж, гэр хорооллын гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэхэд 90 мянган гэрэлтүүлэг шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 56 мянга буюу 72 хувийг нь гэрэлтүүлгээр хангаад байгаа. Цаашдаа 100 хувьд хүргэнэ” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд зам, гудамж, талбайн гэрэлтүүлгийн урсгал зардалд жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулдаг байна.

Гэр хорооллын гэрэлтүүлгийн тоог нэмнэ

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>