“Сайншандын салхин парк” эрчим хүч нийлүүлж эхэллээ

819

“Сайншандын салхин парк” эрчим хүч нийлүүлж эхэллээ

 

 

Өнгөрсөн даваа гаригт буюу есдүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжиж буй 55 мв-ын хүчин чадалтай "Сайншанд салхин парк”-ын нээлт болов. Бүтээн байгуулалтын суурь бүтэц хийгээд нийт 25 турбин суурилуулах ажлаа дуусгасан байна.

Салхин паркийн барилга угсралтын ажил дууссанаар цахилгааны холболтыг манай улсын нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбож, эрчим хүч нийлүүлэх ажил ийн эхэлжээ. Сайншандын салхин парк ашиглалтад орсноор орон нутагт 30-40 байнгын  шинэ ажлын байр гарах бөгөөд үүнд орон нутгийн иргэдийг ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн бүтээн байгуулалтад орон нутгийн компаниуд, иргэд оролцож байгаа аж.

Тус аймгийн  Засаг дарга Т.Энхтүвшин хэлэхдээ, Дорноговь аймаг бүтэн жилийн ихэнх хоногт нар, салхитай байдаг нь сэргээгдэх эрчим хүчээр орон нутгийг хангах таатай боломж юм. Салхин паркийг ашиглалтад оруулахад орон нутгаас шаардлагатай бүх зүйлээр дэмжин ажиллаж байна гэжээ.

Дээрх төслийг Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьсан байна. 55 мв-ын хүчин чадалтай салхин станц нь 50 гаруй мянган өрхтэй хоёр ч аймгийг жилдээ цахилгаанаар хангах боломжтой ажээ.

Мөн нүүрсхүчлийн давхар ислийг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон боломж бүрдэх юм. Түүнээс гадна нарны эх үүсвэр ашиглаж, "Дезерт солар пауэр вуан” ХХК Сайншанд сумын зүүн талд 30 мв-ын нарны цахилгаан станц барих ажлыг гүйцэтгэж буй юм байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>