Төрийн албан хаагчдын цалинг ирэх онд 20 хувиар нэмэх саналыг УИХ-д хүргүүлнэ

616

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр өнөөдөр болж, ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэхээр тохиролцжээ.

 

Энэ талаар МҮЭХ-ноос албан ёсны цахим хуудсандаа мэдээлсэн байна. Хэлэлцээрт ХНХ-ын сайд С.Чинзориг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар гарын үсэг зуржээ. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд нийт 266 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд уг хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах саналыг ХНХ-ын сайд С.Чинзориг УИХ-д танилцуулах болсон байна.

Төрийн албан хаагчдын цалинг ирэх онд 20 хувиар нэмэх саналыг УИХ-д хүргүүлнэ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>