Путин хамтарсан тохиролцоог мөрдөөгүй гэж Изриалийг зэмлэв
Израилийн агаарын цэргийн хүчний ажиллагаа Сирийн бүрэн эрхт байдлыг зөрчиж байна. Үүнээс гадна, осолтой будлиан гаргахаас сэргийлэх тухай орос-израилийн тохиролцоог Израиль есдүгээр сарын 17-нд зөрчлөө гэжОросын ерөнхийлөгч Владимир Путин Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд сануулжээ.
Ингэснээр оросын тагнуулын Ил-20 нисэх онгоц израилийн F-16 гэдэг дөрвөн сөнөөгч нисэх онгоц болон сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах С-200 системийн галын уулзварын бүсэд орсон байна. Оросын төрийн тэргүүн цаашид ийм явдал гаргуулахгүй байхыг Израильд уриалсныг РИА Новости агентлаг мэдээлжээ.
Израилийн сөнөөгч нисэх онгоцууд сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээс нуугдахын тулд оросын нисэх онгоцоор халхавч хийж байсныг Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Оросын нисэх онгоцонд багийн 15 гишүүн явжээ. Ил-20 нисэх онгоц Хмеймим дэх оросын нисэхийн баазад 5 километрийн өндрөөс бууж явсан байна. Сирийн эргээс 35 километрт пуужингаар харваж сөнөөсөн тагнуулын нисэх онгоц Газрын дундад тэнгист унажээ. Багийн бүх гишүүн амь үрэгдсэн юм. Оросын Батлан хамгаалах яам Израилийн үйлдлийг дайсагнасан ажиллагаа гэж тодорхойлоод, тохирох хариу арга хэмжээ авах эрхтэй гэдгээ мэдэгджээ.
Израилийн ерөнхий сайд оросын 15 цэргийн албан хаагч амь үрэгдсэнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлжээ. Нетаньяху Путинтэй утсаар ярихдаа, болсон явдлын бурууг Сирид тохохыг оролдсон байна. Энэхүү хэрэг явдалтай холбогдуулан Оросын ГХЯ израилийн дипломат төлөөлөгчийг дуудан ирүүлж, түүнд эсэргүүцлийн нот бичиг гардуулжээ.