ОРОСЫН БАЙЛДААНЫ НИСЭХ ОНГОЦЫГ СИРИЙН БОСОГЧИД ХАРВАН УНАГААЖЭЭ
Эх сурвалжийн мэдээлснээр, бямба гарагт буюу өчигдөр Сирийн хойд нутгийн Идлиб мужид лалын босогчдын "Аль-Каида” бүлэглэлийн харьяа "Хаят Тахрир аль-Шам” бүлэглэлийнхэн Оросын "Су-25” сөнөөгч нисэх онгоцыг газар-агаар ангиллын пуужингаар харван унагаасан байна. "Су-25”-ын нисгэгч нь шүхрээр бууж амжсан хэдий ч босогчид түүнийг хөнөөжээ.
Идлиб мужид босогчдын эсрэг ажиллагаа явуулж буй Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын Засгийн газрын хүчнийхэнд Оросын агаарын цэргийн хүчнийхэн өчигдөр дэмжлэг үзүүлж байхад энэ хэрэг болсон байна.
/>