19 компанийн 344,510 хувьцаа арилжжээ

565

19 компанийн 344,510 хувьцаа арилжжээ

2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 344,510 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байллаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC+9.72%) болон "Хөх ган ХК (HGN+6.02%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол нэхмэл ХК (MNH-15.00%) болон "Хөвсгөл алтан дуулга ХК (ADU-14.63%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Тендер саналын арилжаагаар "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн 7,572 ширхэг хувьцаа 542 төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаас 103,280 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр "TOP 20" индекс 19951.76 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,324,806,953,100 төгрөг боллоо.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>