17-той Дарья Белодед дэлхийн хамгийн залуу аварга болж түүхэнд бичигдлээ

53

 

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэй 48, эрэгтэй 60 кг-ын барилдаан өчигдөр болж түүхэнд бичигдэх агуу амжилтын эзэд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн хошой аварга Наохиса Такато дэлхийд гурав дахиа түрүүлж, түүхэнд ховорт тооцогдох агуу амжилтыг гаргасан бол эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд Украины залуу од, 17 настай Дарья Белодед түрүүлж, жүдо бөхийн түүхэнд хамгийн залуудаа дэлхийн аварга боллоо. Өмнө нь домогт бөх Риока Тамура Тани 1993 онд 18 настайдаа дэлхийн аварга болсон нь дээд амжилтад тооцогдож байсан юм.

Тэрээр аварга болох замдаа Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг, олимпийн аварга, Аргентиний бөх Паула Парето, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Фуна Тонаки нарыг ялсан юм.

17-той Дарья Белодед дэлхийн хамгийн залуу аварга болж түүхэнд бичигдлээ

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан манай залуу ОУХМ Б.Амартүвшин хоёрдугаар тойрогт дэвжээний эзэн орны бөх Орхан Сафаровт дийлдэн тэмцээнээ дуусгасан бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг тавдугаар байрт орсон юм. Тэрээр мөнгөн медалийн төлөө барилдаанд Фуна Тонакиг хожиж яваад  торгуулиар, хүрлийн төлөө Г.Отгонцэцэгт мөн торгуулиар цэвэр ялагдсан юм.  

17-той Дарья Белодед дэлхийн хамгийн залуу аварга болж түүхэнд бичигдлээ 

Жүдо ДАШТ

Эрэгтэй 60 кг

Наохиса Такато /Япон/
Роберт Мшвидобазе /ОХУ/
Рүюжү Нагаяма /Япон/

Амиран Папинашвили /Гүрж/

17-той Дарья Белодед дэлхийн хамгийн залуу аварга болж түүхэнд бичигдлээ

 

Эмэгтэй 48 кг

Дарья Белодед /Украин/
Фуна Тонаки /Япон/
П.Парето /Аргентин/

Г.Отгонцэцэг /Казахстан/

17-той Дарья Белодед дэлхийн хамгийн залуу аварга болж түүхэнд бичигдлээЭх сурвалж:eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.