Жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ

870

 

Азербейжаны нийслэл Баку хотноо маргааш эхлэх Жүдо бөхийн ДАШТ-д 129 орны 800 тамирчин оролцоно. Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанаар эхлэх бөгөөд манай тамирчдаас Дэлхийн алт, мөнгөн медальт МУГТ М.Уранцэцэг -48кг, ОУХМ залуу мастер Б.Амартүвшин -60 кг жинд нар хүч үзнэ.

М.Уранцэцэгийн жинд Дэлхийн аварга Тонаки Фуна, олимп, дэлхийн хүрэл медальт Г.Отгонцэцэг, Дариа Билодид, мөн сүүлийн үед чансаа нь ахиж буй Ирина Долгова гэх мэт хүчтэй өрсөлдөгчид дэлхийн аваргын дэвжээнд барилдахаар иржээ. Энэ жингийн хамгийн өндөр чансаатай тамирчин МУГТ М.Уранцэцэг бөхчүүдээ толгойлно.

Жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>