Ил-20 нисэх онгоц сүйрсэн шалтгаан буюу хэтэрхий хайхрамжгүй явдал

626

 

 

Ил-20 нисэх онгоц сүйрсэн шалтгаан буюу хэтэрхий хайхрамжгүй явдал

Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний сөнөөсөн оросын тагнуулын Ил-20 нисэх онгоцонд тохиолдсон явдлын хариуцлагыг Израиль бүрэн хүлээх ёстой. ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков ингэж мэдэгдсэн байна.

"Оросын 15 цэргийн албан хаагч амь үрэгдэхэд хүргэсэн израилийн сөнөөгч нисэх онгоцнуудын тэрхүү үйлдэл нь нэг бол тэдний нисэгчдийн ур чадвар үнэхээр муу, үгүй бол наанадаж арай ч дэндүү хайхрамжгүй байдал гаргасныг харуулж буйг танилцуулсан бодит баримт юм" гэж Конаншенков хэлжээ.

Түүний мэдэгдсэнээр, Израилийн агаарын цэргийн хүчин Сирийн зенитийн галаас нуугдахын тулд Ил-20 нисэх онгоцыг зориуд санаатайгаар ашигласан байна. Ил-20 нисэх онгоцны ойлгогч гадаргуу нь Сирид цохилт өгсөн F-16 сөнөөгч нисэх онгоцныхоос хавьгүй илүү бөгөөд энэ нь оросын нисэх онгоц, пуужинд оногдсох гол шалтгаан болжээ. F-16 сөнөөгч нисэх онгоцны нисэгч үүнийг маш сайн мэдэж байсан хэрэг гэж Конашненков онцлон тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна Израилийн агаарын цэргийн хүчин ажиллагаа явуулах районы талаар ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабт худал мэдээ өгсөн байжээ. Конашенковын хэлснээр, Сирийн хойд нутгийн цэгүүдэд цохилт өгнө гэж оросынн цэргийнхэнд уг нь мэдээлсэн байна. Гэтэл үнэн хэрэгтээ тус улсын баруун нутагт, яг тодруулвал Латакийн районд цохилт өгсөн байна.

Батлан хамгаалах яамны мэдээлснээр, пуужин Москвагийн цагаар 22 цаг 03 минутад Ил-20 нисэх онгоцыг сөнөөжээ. Хөлгийн дарга онгоцны бүхээгт гал гарч, яаралтай доошилж эхлэж байгаа тухай илтгэсэн байна. Тэгээд дөрвөн минутын дараа Ил-20 радараас алга болжээ.

Сири дэх Оросын бүлгийн командлалын жижүүрийн офицер, Ил-20 нисэх онгоц сүйрснийг Израилийн командлалын офицерт 22 цаг 29 минутад мэдэгдэж, энэ районоос агаарын хэрэгслүүдээ гаргахыг шаардаад, аврах ажиллагаа явуулж эхлэж байгаа гэдгээ сануулсан байна. Гэвч Израилийн нисэх онгоцууд 22 цаг 40 минут хүртэл нислэгээ үргэлжлүүлсэн байдаг” гэж Конашенков дурджээ.

Хэрэг явдал болсноос хойш бараг нэг цагийн дараа л Израль сүйрсэн нисэх онгоцыг эрж хайхад туслах санал тавьсан юм байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>