Жюү жицүгийн Олон улсын тэмцээн /2-nd Ulaanbaatar International Pro Jiu Jitsu Championship 2018/ МЖЖХ-ноос 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Жюү жицүгийн олон улсын тэмцээнд 10 орны 370 гаруй тамирчин өрсөлдөхөөр хүрэлцэн ирээд байгаа ажээ. Тэмцээн 10-р сарын 6-7-нд СТО-ы А зааланд явагдах бөгөөд спорт сонирхогч та бүхнийг өргөнөөр ирж сонирхохыг урьж байна.