Шинзо Абэ БНАСАУ-ын удирдагчтай биечлэн уулзах хүсэлтэй байна

698

 

 

Шинзо Абэ БНАСАУ-ын удирдагчтай биечлэн уулзах хүсэлтэй байна

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэхөрш зэргэлдээ оршдог хоёр орны удирдагчид хоорондын харилцан үл итгэлцлийг арилгахын тулд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр "Financial Time” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг ням гарагийн орой тус сонины цахим хуудаст нийтэлжээ.

Японы Ерөнхий сайд мөн БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс татгуулзах зорилгоор АНУ-ын цэргүүдийг Өмнөд Солонгосоос гаргах саналыг эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна. Абэгийн хэлснээр, тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай есөн удаа уулзахдаа, мөн түүнтэй 26 удаа утсаар ярилцахдаа Японы аюулгүй байдлыг хангахад Токио-Вашингтоны эвсэл чухам ямар үндсэн үүрэг гүйцэтгэж байгааг тодорхойлжээ.

 

Шинзо Абэгийн цохон тэмдэглэсэнээр, Өмнөд Солонгост Америкийн цэргүүд байрлах нь Зүүн Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад маш чухал үүрэгтэй байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>