Нүдний эмч нар өнөөдөр үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ

825

 

 

Нүдний эмч нар өнөөдөр үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ

 

Жил бүрийн аравдугаар сарын 13-ны өдрийг Дэлхийн хараа хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг "Нүдний тусламж үйлчилгээг хүн бүрт” уриан дор тэмдэглэх юм байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр "Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс мэдээлэл хийлээ. 

Дэлхийн хүн амын 253 сая нь хараа муутай, сохор байдгаас 36 сая нь бүрэн хараагүй бол 217 сая нь дунд болон хүнд хэлбэрийн хараа муутай нь тогтоогджээ. Дараагийн 20 жилд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий аж. Тиймээс ДЭМБ болон Олон улсын сохролоос сэргийлэх байгууллагаас хамтран дэлхий нийтээрээ хараа хамгаалах өдрийг тэмдэглэдэг юм байна.

Энэ өдрийг тохиолдуулан манай улсын нүдний эмч нар аравдугаар сарын 11 буюу өнөөдөр улсын болон хувийн эмнэлгүүд нүдний үнэ төлбөргүй үзлэг, үйлчилгээ хийхээр болжээ.

2014 онд хийсэн судалгаагаар манай улсын 50-иас дээш насны хүн амын сохролтын тархалт 1.8 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл манай улсын 50 мянган иргэн бүрэн хараагүй болон хараа сулралтай гэсэн үг. Үүн дээр 11 мянган хүн харааны бэрхшээлтэй гэсэн судалгаа гарчээ. Тэдний 6000 нь нүдний гэмтэл, өвчнөөс болж харааны бэрхшээлтэй болсон байна. Хүүхдийн хувьд зургаан нас хүртэл хараа нь хөгждөг байна. Тиймээс эрт илрүүлж, эмчлэхгүй бол насан туршдаа сул хараатай болохыг анхааруулав.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>