Кремийн коллежид 18 настай оюутан халдлага үйлдэж, 19 хүнийг хөнөөв

566

 

 

Кремийн коллежид 18 настай оюутан халдлага үйлдэж, 19 хүнийг хөнөөв

 

Крымийн хойгийн Керч хотын нэгэн коллежид өчигдөр 19.00 цагийн орчимд халдлага болжээ. Уг халдлагын улмаас 19 хүн алдаж, 57 хүн шархадсан талаар ОХУ-ын албаныхан мэдээлэв. 

Халдлагаар 18 оюутан болон тус коллежийн ажилтан амиа алдсан аж. 

Зэвсэглэсэн этгээд коллеж дотор бөмбөг дэлбэлж дараа нь гал нээсэн хэмээн гэрчүүд өгүүллээ. Тэрээр цагдаа нарыг ирэхээс урьтаж, толгой тус газар руугаа буудаж, амиа егүүтгэсэн гэнэ. 

Халдлагыг  Владислав Росляков гэх 18 настай оюутан үйлдсэн болохыг цагдаагийнхан тогтоогоод байна.

Крымийн иргэд 2014 оны гуравдугаар сард ОХУ-ын эх газарт дагаар орсон билээ. Дээрх халдлага дагаар орсноос хойш гарч буй анхны халдлага аж.

Хэвлэлийнхэн дээрх үйл явдлыг террорист халдлага хэмээн мэдээлж буй. Харин эрх баригчид Энэ бол терроризм бус аллага" гэж мэдэгджээ. Халдлагын шалтгаан өнөөг хүртэл НУУЦ байна. 

Халдлагынн дараахан Ерөнхийлөгч В.Путин амиа алдагсдын гэр бүлийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>