Египет улсад гарсан террорист халдлагаар 305 хүн амиа алдав
Халдлагад өртсөн лалын сүм умард Синей мужийн төв Ал Ариш хотоос баруун тийш 40 километрийн зайтай байдаг. Халдлагын үеэр олон иргэд тэнд мөргөл хийж байсан юм.
Мэдэгдэлд. Халдлага үйлдэгчид 25-30 террорист этгээд байсан бөгөөд, 5 ланд крузер машинаар лалын сүмд очсоны дараа тэсрэх бодис хаяж, шүршиж буудсан байна. Террорист этгээд буудахдаа "Исламын улс" бүлэглэлийн бэлэг тэмдэг бүхий хар далбааг эргүүлж байв. Халдлагын дараа тэд лалын сүмийн ойролцоох машин унааг шатааж, дараа нь ланд крузер машинаар зугтсан байна.
Өдгөө аль нэг байгууллага бүлэглэл энэ хэргийг хариуцана гэдгээ мэдэгдээгүй байна.
Урьхан
ХОУР