Гэрээсээ гараад төөрсөн хүүг эсэн мэнд олжээ

507
 

Гэрээсээ гараад төөрсөн хүүг эсэн мэнд олжээ

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүү гэрээсээ гараад төөрсөн байсныг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Бага мухарт гэх газарт малчин Н-ийн 12 настай хүү өчигдөр 19.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байна.
Хүү алга болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр 23.23 цагт иржээ.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь дөрвөн аврагч, орон нутгийн хоёр иргэн нийт зургаан хүн хоёр авто машинтайгаар хүүг хайж шөнийн 02.30 цагийн орчимд олжээ. Тухайн үед хүү тус сумын Баян багийн Бага мухарт гэдэг газар буюу гэрээсээ урд зүгт хоёр км-т осголтын байдалтайгаар олдсоныг олж аавд нь хүлээлгэн өгчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>