13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг маргааш шүүнэ

580

13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг маргааш шүүнэ

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Очир” зочид буудалд 13 настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гараад хоёр жил болжээ.

Гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болсон ч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М. Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Тэгвэл мөрдөн байцаалтад буцаасан хавтаст хэргийг шүүх хурал маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд болохоор тов нь гарчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>