Хотын дарга Су.Батболд эхнэрийнхээ эзэмшлийн компанийн нэр дээр 500 сая төгрөгийн зээл авчээ

938

Хотын дарга Су.Батболд эхнэрийнхээ эзэмшлийн компанийн нэр дээр 500 сая төгрөгийн зээл авчээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, Н.Учрал Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын 20 гаруй төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий компаниуд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээлэл гарч эхэлсэнээр олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа билээ. 

Тэгвэл энэ удаад Хотын дарга Су.Батболд өөрийн эхнэр Г.Даваажаргалын эзэмшлийн “БИ ТИ ЭМ ДИ” ХХК-ийн нэр дээр ЖДҮХС-аас 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тухай баримтыг манай сайт уншигч та бүхэнд хүргэж байна. 


Хотын даргын албан тушаал нь нь дээсэн дөрөөн дэр дэнжигнэж буй тэрбээр үүнд ямар тайлбар өгөх нь ихээхэн анхаарал татаж байна Өнөөдрийн байдлаар ЖДҮХС-г хариуцдаг яам болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг л сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцроод байна Мөн тагнуул, прокурор, аудит, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг хууль хэрэгжүүлдэг байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд ч төсвийн хөнгөлөлттэй энэхүү зээлд хамрагдсан тухай баримтууд цацагдсаар байгаа юм 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>