Хотын дарга С.Батболд ЖДҮХС-аас зээл аваагүй гэв

550

 

 

Хотын дарга С.Батболд ЖДҮХС-аас зээл аваагүй гэв

 

ЖДҮХС-ийн асуудал хөндөгдөж буй энэ өдрүүдэд олон тооны эрх мэдэлтэн албан тушаалтан нэр холбогдоод буй билээ. Харин сүүлийн өдрүүдэд хотын дарга С.Батболдыг янз бүрийн байдлаар гүтгэж буй талаар тэрээр мэдэгдэл гаргаад байгаа. Түүнийг ЖДҮХС-аас зээл авсан хэмээн зарим хэвлэлийн хуудаснаа бичигдэж эхлээд байгаа юм. Харин түүнээс энэ талаар тодруулахад: Тэрбээр үнийг эрс үгүйсгэсэн хариу өгсөн юм.

Түүний эхнэр нь 2013 онд ЖДҮХС гэж байхгүй банкнаас зээл хөнгөлөлтэй олгодог байх үед Голомт банкнаас өөрийн эзэмшлийн хоёр орон сууцыг машины зогсоол хамтаар барьцаалан зээл авсан байна. Ингэхдээ өөрийн албан тушаалд огт хамааралгүйгээр банкны шаардлагын дагуу гэрээ хийж 500 сая төгрөгийн зээл авсан аж. Харин түүний банкнаас зээл авсан байдлыг ашиглан ЖДҮХС-аас зээл авсан мэтээр буруу ташаа мэдээлэл гарч байгаа гэв.


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>