Лего тоглоом ашиглан бүтээсэн бодит машин
Зураг дээр дарж үзнэ үү.
Ойролцоогоор 1 сая ширхэг лего техник загварын дүрсээр бүтээсэн бугатти чирон автомашин 1500 кг жинтэй гэнэ. Машиныг бүтээх явцад огт цавуу хэрэглээгүй ба Харин яг автомашины мотор шиг ажиллах моторыг 2304 ширхэг легогоор хийжээ. Энэ нь цагт 5,3 морины хүчин чадалтай буюу 30 километр хүртэл хурдлах боломжтой байна.
Лего компани уг машины анхны жолоочоор "Лэ Мэйнс" уралдаанд түрүүлсэн Энди Уотсоныг сонгож, тэрээр дэлхийн анхны лего машины жолооч болсон байна."Хэдийгээр хүүхдүүдийн тоглодог легогоор хийсэн ч энэ машин үнэхээр явж, ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай” хэмээн Энди Уоллес уулга алджээ.