40 байршилд хяналтын камертай боллоо

533

40 байршилд хяналтын камертай боллоо

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь дүүргийн 8,9,10,11,12,17,20,23,28 дугаар хороодын нутаг дэвсгэрийн хариуцан ажилладаг. Энэ онд тус хэлтсийн хэмжээнд нийт 1.456 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10,4 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Иймд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгдэж байгаа тус хороодын 40 байршилд утасгүй сүлжээний дамжуулалтыг хийхээр боллоо.

Хяналтын камерууд нь 2560*1440 хүртэл пикселийн нягтралтай дүрсийг 4,8-120 мм хүртэл дурангаар татаж,  25 дахин томруулах боломжтой юм. Түүнчлэн хяналтын камерууд нь 360  градус эргэх бөгөөд шөнийн горимд 150 метр  хүртэлх зайны дүрсийг харах, сүлжээ тасарсан нөхцөлд камер дээрээ бүтэн өдрийн бичлэгийг хадгалж дамжуулах юм.

Тус телехяналтын камерын төвийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичиг бөгөөд ажлын албаны дарга Д.Болормаа, Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга П.Сумъяасүрэн, Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга Б.Оюутболд, 23 хорооны Засаг дарга Д.Энхтүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Түүнчлэн энэ үеэр албан үүргээ амжилттай биелүүлж, бусдыгаа манлайлсан албан хаагчдыг дүүргийн ИТХ-ын даргын Өргөмжлөл болон Засаг даргын Өргөмжлөлөөр шагнасан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>