Засаг даргын шуурхай хуралдаан болов

766

 

Нийслэлийн хэмжээнд цас ихээр орж, халтираа гулгаа ихсэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга шуурхай хуралдаан зарлаж холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өгч ажиллалаа. Энэхүү хуралдаанд дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын хэлтэс мөн Нийтлэг Үйлчилгээний газрууд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм.

Дүүргийн Засаг дарга энэ ажлын хүрээнд бүх нийтийн ‘’Цас цэвэрлэх’’ аяныг эхлүүлж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг шуурхай бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. Тиймээс дүүргийн харьяа хэлтэс албад, хороод, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагыг идэвх санаачлагатай оролцож ойр орчмын 50 метр талбайн цасаа цэвэрлэхийг уриалсан юм. Мөн энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их аваар осол гарч, халтираа гулгаа үүсч буй газрын судалгааг яаралтай гаргаж холбогдох албаны хүмүүст өгөхийг Замын цагдаагийн хэлтэст үүрэг болгосон бол ажлын явцад хяналт тавихыг дүүргийн ЗДТГ-ын Хяналт мониторингийн албад үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 
Засаг даргын шуурхай хуралдаан болов
Засаг даргын шуурхай хуралдаан болов

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>