ИМПОРТЫН ГАХАЙН МАХ, ӨӨХӨНД ХОРИО ТОГТООВ

529

ИМПОРТЫН ГАХАЙН МАХ, ӨӨХӨНД ХОРИО ТОГТООВ

 

Гурван аймагт гахайн мялзан өвчин гарсан болох нь  тогтоогдон, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Тэгвэл энэ өвчинтэй холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоосон талаар Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд гахайн мах импортолдог 10 ААН, нийлүүлдэг  74 цэгээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь гахайн мялзан өвчин болох мялзангийн ДНК илэрчээ. Тэр дундаа болсон махнаас ч өвчний ДНК илэрсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн агуулахуудыг лацдаж, хүнсний аж ахуй эрхлэгчдэд гахайн мах хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. 

Монгол Улсад нийт 31 мянган гахай тоологдсоны 17 мянга нь нийслэлд тоологджээ. Гахайн мялзан нь хүнээс гахайнд халдварладаг тул нийслэл дэх гахайг нүүлгэхгүй байх, халдваргүйжүүлэх ажлыг хийж байгаа аж. 

Уг өвчин хурдацтай тархаж байгаатай холбогдуулан бусад аймаг сум, дүүрэг, хорооноос мал, амьтан оруулж ирэхгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй гахайн махыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Мөн гахайн мах, өөхийг хүнсэндээ хэрэглэхдээ сайтар боловсруулж хэрэглэхийг, аль болох хэрэглэхгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхааруулав.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>