"Исламын улс"-ын дэмжигчид Нигерийн хотыг эзэлжээ
Ройтерс агентлагийн мэдээлснээр Нигерийн Ранн хотыг террористууд эзэлж, Засгийн газрын цэрэг, орон нутгийн оршин суугчид хотоос зугтсан байна. Үүнээс өмнө эдгээр алан хядагчид Бага нэртэй хотыг эзэлж байсан боловч цэргүүд хяналтаа сэргээж чаджээ
“Баруун Африкийн Исламын улс”-ын (ISWA) террористууд нь зүүн хойд Нигерийн Ранн хотыг ийнхүү эзэлжээ. Энэ тухай Ройтерс агентлаг нь тус улсын аюулгүй байдлын албаны эх сурвалжийг ашиглан дурджээ.
Агентлагийн төлөөлөгчид засгийн газрын цэргүүд, орон нутгийн оршин суугчид хотоос гарсан тухай өгүүлсэн байна. Daily Post-ын бичсэнээр Нигерийн террористууд болон цэргүүдийн хооронд буудалцаан болж, хэд хэдэн барилга байгууламжийг устгасан байна.
2018 оны 12-р сард ISWA-гийн дэмжигчид Нигерийн өөр нэг хот Багыг эзэлжээ. Дараа нь 30 мянга гаруй хүн зугтсан аж.
1-р сарын эхээр засгийн газрын цэргүүд өмнө нь байсан хяналтаа тогтоож чадсан. Ройтерсын эх сурвалжаас үзэхэд, хэдэн зуун цэрэг нас барсан учир засгийн газрын цэргүүд гутамшиг болжээ.
ISWA-гийн дайчид өөр террорист байгууллага болох "Боко Харам"-ын нэг хэсэг байжээ. Харин 2016 онд тэд энэ бүлгээс салж, “исламын улс”-д үнэнчээ тангарагласан байна.
М.Баяр