"Маша ба Баавгай"-г 3.4 тэрбум хүн үзэж Гиннесийн амжилтыг эвдлээ

138

"Маша ба Баавгай"-г 3.4 тэрбум хүн үзэж Гиннесийн амжилтыг эвдлээ

 

Оросын “Маша ба Баавгай” хүүхэлдэйн кино нь YouTube дээр хамгийн их үзсэн хөдөлгөөнт дүрслэл бүхий зураглал хэмээн Гиннесийн номонд бүртгэгдсэн бөгөөд 3.4 тэрбум гаруй үзэгчидтэй болсон гэж “ Animaccord” компанийн хэвлэлийн  алба  мэдээлжээ.

Оросын хүүхэлдэйн киноны цуврал “Маша ба Баавгай”нь анх 2009 онд гарч эхэлсэн юм. Энэ  нь 36 хэлээр орчуулагдсан бөгөөд дэлхий даяар 100 гаруй оронд цацагдаж байна. Энэ оны 1-р сард төсөл нь арван жилийн ойгоо тэмдэглэлээ. Өнөөдрийг хүртэл YouTube дээрх Маша-н агуулгуудын нийт тоо 42 тэрбумыг давсан байна.

Орос ардын үлгэрээс сэдэвлэн бүтээсэн, сэргэлэн бяцхан охин Маша болон Мишка нэртэй баавгайн хөгжилтэй адал явдлыг өгүүлэх тус хүүхэлдэйн киног үзээгүй хүн ховор биз ээ. Энэхүү киног Оросын “Animaccord” студи бүтээсэн юм. Барууны эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж Оросын гадаад худалдааны ашиг буурч байхад энэхүү хүүхэлдэйн киноны ашиг л жилээс жилд өссөөр ирсэн.

М.Баяр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.