АТГ-аас ”Голомт”-ын Д.Баясгаланг ЦАГДАН ХОРИЛОО

678

АТГ-аас ”Голомт”-ын Д.Баясгаланг ЦАГДАН ХОРИЛОО

 

Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2019.01.21/ "Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн ажлын байранд нэгжлэг хийж, байцаалт авсан байна. Улмаар байцаалт авч дууссаныхаа дараа буюу орой нь цагдан хорьжээ. Түүнийг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлж байна.

 

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав дөрвөн сая ам.долларын авлигын хэргээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байгаа юм.

 

Дээрх дөрвөн сая ам.доллар нь "Голомт" банкаар дамжсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс АТГ тус банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг дуудаж байцаалт авч, цагдан хориод байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>