Д.Дорлигжавыг дүүгийн хамт цагдан хорьжээ

741

Авлигатай тэмцэх газрынхан өчигдөр орой өмнөх парламентын үед Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Д.Дорлигжавын гэрт нэгжлэг хийсэн тухай өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөө өглөө түүнийг дүү Д.Баатарынх нь хамт цагдан хорьсон болохыг прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлжээ. Д.Дорлигжав, Д.Баатар нарыг өнөөдөр үүрээр 04.00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.

"Алтандорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд нь өнгөрсөн сард телевизэд өгсөн ярилцлагадаа, "Ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав дөрвөн сая ам.доллар надаас нэхсэн.

Дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн дүү болох Д.Баатарын данс руу шилжүүлмэгц намайг сулласан” гэж байв.

Харин Д.Дорлигжав дээрх мэдээллийг үгүйсгэж, "Тэр мөнгийг миний дүүгийн данс руу андуурч хийсэн. Дараа нь тэр мөнгөө татсан байна лээ" гэсэн юм.

Харин өчигдөр орой Т.Ганболд нь "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо "Миний Д.Дорлигжавт өгсөн мөнгө 4 сая доллар биш, 9 сая доллар болсон. Үүнээс нэг ч цент буцааж аваагүй. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа" гэсэн билээ. Гэвч Д.Дорлигжавыг цагдан хорьсон түүнийг гэмт хэрэгт буруутайг тогтоосон гэсэн үг хараахан биш юм. Хуулийн байгууллага тодорхой шалтгааны улмаас шалгалт явуулж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгчээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>