Хөрөнгөө мэдүүлээгүй Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг ажлаас нь халжээ

561

АТГ-ын шалгалтаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, мөн тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нар их хэмжээний хөрөнгөө мэдүүлээгүй нь илэрчээ.

Мөн сахилгын хариуцлага ногдуулж цалингийн хэмжээг бууруулсан нь АТГ-аас хянан шалгаж тогтоосон зөрчлийн дагуу хариуцлагыг тооцоогүй гэж мэдэгдсэн юм.

Тэдэнд хуулийн дагуу тэдэнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх албан бичиг хүргүүлсэн ч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын удирдлага тэдний цалинг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ нь АТГ-аас хянан шалгаж тогтоосон зөрчлийн дагуу хариуцлагыг тооцоогүй бөгөөд сахилгын шийтгэлийг бууруулж ногдуулсан хэмээн АТГ-аас дахин албан бичиг илгээсэн юм. Энэ дагуу хөрөнгө орлогоо үнэн зөв мэдээлээгүй Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>