ОУХМ Б.Мөнхзаяа олимпийн эрхээ өвөртөллөө

632

ОУХМ Б.Мөнхзаяа олимпийн эрхээ өвөртөллөө

 

Монгол улс 2020 оны Токиогийн зуны олимпийн наадамд оролцох эрхээ нэгээр нэмэгдүүллээ. Олон улсын Хөнгөн атлетикийн холбооноос олимпийн дөрвөн жилд үзүүлсэн амжилтыг үндэслэж тамирчдад олимпийн эрхийг олгодог юм.

ОУХМ Б.Мөнхзаяа нь нь 2018 оны гуравдугаар сард Сөүл хотноо болсон марафон гүйлтийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнд хурдаа сорьж шилдэг аравт багтсан бөгөөд Монгол улсын дээд амжилтыг ч шинэчилжээ.  Мөн 2017 онд Тайванийн марафонд түрүүлсэн нь энэ цолыг хүртсэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь тамирчин болгосон юм.

Тэрээр хамгийн сүүлд Хонконг хотноо болсон олон улсын тэмцээний шагналт зургадугаарт байр эзэлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>