"Титаник"-ийн аймшигт сүйрлээр 1517 хүн амь үрэгдсэн...

948

Хорьдугаар зууны эхээр Дэлхийн хамгийн том, хүчирхэг сүүлийн үеийн гэгдэж байсан "Титаник" зорчигч тээврийн хөлөг онгоц аяллаа эхэлсний 107 жилийн ой ирэх сарын 10-нд тохионо. Атлантын далайд мөсөн уул мөргөн сүйрч, аялал нь эмгэнэл, харууслаар төгссөн тус хөлөг онгоцны ослоор 1517 хүн амь үрэгдсэн гэдэг.

Харин гамшиг авчирсан мөсөн уул нь 15 мянга гаруй жилийн өмнө үүссэн бөгөөд 1909 онд туйлын бүсийн мөсөн голоос салж 1912 онд Атлантын далайн усан зам руу хөвж ирсэн гэж эрдэмтэд үздэг байна.

Болсон явдлыг эргэн сануулъя. 1912 оны 3 дугаар сард Английн "Цагаан од" далайн тээврийн компани хөрөнгө оруулж дэлхий дээр хамгийн тохитой гоёмсог зорчигч тээврийн хөлөг онгоц болох "Титаник"-ийг бүтээсэн бөгөөд энэ хөлөг онгоцны усан түрц нь 66 мянган тонн, тухайн үедээ дэлхий дээр цорын ганц усан түрц нь 4 мянган тонноос давсан зорчигч тээврийн хөлөг онгоц байсан юм. "Титаник"-ийн анхны аялал нь Англиас Нью-Йорк руу гарсан бөгөөд хөлөг онгоц дээр нийт 2208 хүн байжээ. Анх гарсны дараах хэдэн өдөр далайд салхи тогтуун, давлагаа намуухан байсан авч хөдөлснөөс хойш тав дахь өдөр болоход өөрөөр хэлбэл 1912 оны 4 сарын 14-ний шөнө дунд 11 цаг 40 минутын орчимд "Титаник" гэнэтхэн мөсөн уул мөргөж эцэстээ Атлантын далайд живжээ. 

Дэлхийг донсолгосон энэ ослоо азаар амьд үлдэгсэд хэдийгээр том хөлөг онгоц үнэхээр мөсөн уул мөргөсөн гэж нотолсон хэдий ч зарим эрдэмтэд тооцоо хийж үзээд "Титаник"-ийн хийц, зохион бүтээлт нь мөсөн уул мөргөлөө ч гэсэн живчихээргүй байсан гэж үздэг байна.

Мөн "Титаник" живсэн шалтгааны талаар маш олон сэжиг таавар гарсны дотор хамгийн нэртэй нь мумигийн хараал хүрсэн гэх яриа ч бий. Зарим нь харь гарагийн нисдэг биет "Титаник" хөлгийг сөнөөсөн гэж таамагладаг. 

"Титаник"-ийн их биеийн үлдэгдэл сэгийг 1986 онд Францын нэг хайгуулын анги умард Атлантын далайн 4000 метрийн гүнээс олсон бөгөөд энэ нь уг аварга хөлөг живснээс 74 жилийн дараа анх удаа хүмүүст олдсон хэрэг болж дэлхийг шуугиулсан билээ.



















MNB.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>