"Севол" хөлөг онгоцны эзний цогцос олджээ

4238
Өнгөрсөн дөрөвдүгээр сард осолдсон "Севол" хөлөг онгоцны эзэн тэрбумтан Ю Бён Гёны цогцсыг Сөүл хотоос урагш 300 орчим км

 зайтай Сунчеон хотын ойролцоо чавганы тариалангийн талбайгаас олжээ. 73 настай тэрээр "Севол" усан онгоцны ослын дараа сураггүй болсон юм. Түүнийг Өмнөд Солонгосын Засгийн газраас эрэн сурвалжилж мэдээлэл өгсөн хүнд хагас сая орчим долларын шагнал амлаад байсан билээ.

Түүнийг танихын тулд төрсөн ахаас нь генийн шинжилгээ авч харьцуулах ажлыг хийсэн байна. Мөн түүний эхнэр болон ахыг нь баривчлаад байгаагаас гадна  өдгөө Францад амьдарч буй төрсөн охиныг нь шилжүүлж авахаар яригдаж байгаа гэнэ.

Дээрх ослын хамгийн гол буруутан гэгдээд буй Ю Бен Ын нь шашны тэргүүнээр ажилладаг байжээ. Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>