Өмсөж, зүүх зориулалт бүхий төхөөрөмжөөр цусан дахь хорт хавдрыг илрүүлнэ

489

Өмсөж, зүүх зориулалт бүхий төхөөрөмжөөр цусан дахь хорт хавдрыг илрүүлнэ

 

АНУ-ын судлаачид амьтдын цусан дахь хорт хавдрын эсийг цуглуулдаг өмсөж, зүүх зориулалт бүхий төхөөрөмжийг хөгжүүлсэн тухай “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэжээ. Уг төхөөрөмж нь хорт хавдрыг оношлох ба үүгээр зогсохгүй цаашид үүнийг эмчлэх чиглэлд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байгаа аж.

“Хүмүүс эдийн шинжилгээ буюу биопси хийлгэх дургүй байдаг. Хэрэв бид цуснаас хорт хавдрын хангалттай хэмжээний эсүүдийг цуглууж чадвал хавдрыг судалж, өвчтөнд тохирсон эмчилгээг олж чадна” гэж судалгааны багийн ахлагч, Мичиганы их сургуулийн хөхний хорт хавдар судлалын профессор Дэниель Хэйс хэлсэн байна.

Уг төхөөрөмж нь маш жижиг хэмжээтэй буюу бугуйндаа зүүх боломжтой байх аж. Судлаачид шинэ бүтээлээ ойрын 3-5 жилийн хугацаанд хүн төрөлхтөнд туршихаар төлөвлөж байгаа ажээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>