УИХ-ын гишүүн Н.Учрал НАМЗХ-ны Ерөнхийлөгчид санаархав

559

МАН-ын угшилтай НАМЗХ- нь Монголын залуучууддаа чиглэсэн бодлого, шийдлээ тодорхойлсон, хүн хүчээ нэмж эв нэгдлээ эрхэм болгоход чиглэгдсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд нэр хүнд нь урьд өмнөхөөсөө уналтанд ороод байгаа гэхэд болно.  Учир нь энэ холбооны удирдлагад ихэнхдээ ааваараа хөтлүүлж улстөрд орж ирсэн улстөрчдийн залгамж халаа "ХҮҮД” нар санаархсаар ирсэн.  Мөн МАН-ын толгойд байгаа хэн нэгэн улстөрч нь өөрийн хүнээ "сойдог” дүр зураг харагдах болов.

Одоо НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн суудалд "Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сууж байгаа бөгөөд түүний хувьд дөрвөн жилийн хугацаа нь  дуусч байгаа юм.

Тиймээс дараагийн ерөнхийлөгчөөр хэнийг сонгох талаар ярьж эхэлжээ. Гэхдээ ээлжит Их хурал ирэх сард болохоор товлосон ч хурал болох өдөр эцэслэн шийдэгдээгүй байгаа аж. Мөн МАН-ын дүрмийн өөрчлөлтөөс шалтгаалан НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн насны хязгаарыг 40 байсныг 35 болгож бууруулжээ. Тэгэхээр тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд 35 наснаас доошхи тус намын гишүүн өрсөлдөх боломжтой.

Тэгвэл дараагийн Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг,  УИХ-ын гишүүн Н.Учрал, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир нарын нэр яригдаж байна. Б.Баттүшигийн хувьд өөрөө НАМЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн бол  УИХ-ын гишүүн Н.Учралын тухайд Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг холбоонд зургийг нь зурсан гэж ярьцгааж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Их Засаг”-ийн захирлын хүү гэхээсээ илүүтэйгээр МАН-ын хүү болон ажиллаж байгаа. Учир нь Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар У.Хүрэлсүхийн улс төрд хөтөлж оруулж ирсэн залуус.  Н.Учрал нь У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллах хугацаанд зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан. Тиймээ У.Хүрэлсүх улс төрийн холын нүүдэл бодож НАМЗХ-ны ерөнхийлөгчид Н. Учралыг сойхоор хоорондоо хор найруулаад эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Нийслэлийн хамгийн олон хүн амтай СХД-ээс ялалт байгуулж УИХ-д суусан,  олон мянган иргэдийн итгэл найдварыг хүлээсэн төрийн хүү өнөөдөр намын ах нарын даалгавараар НАМЗХ-ны Ерөнхийлөгчид санаархаж байгаа нь төдийлөн ёс зүйд нийцэхгүй байлтай.

Түүнд "Mongolian Royal Academy”-ийн ерөнхийлөгч, "Их засаг” олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга, "Рояаль олон улсын дээд сургууль”-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Н. Учрал энэ олон албан тушаал, бизнестээ ханаад зогсохгүй дахин НАМЗХ-нд ерөнхийлөгч суухаар санаархаж эхэлсэн нь хачирхалтай.

"Ах нар ёс суртахуунтай байх ёстой” хэмээн ярьдаг тэрбээр НАМЗХ-г удирдаад явах боломжтой жирийн залуусаа дэмжихгүй байгаа нь өдгөө тус холбоонд бараан сүүдэр үлдээж байгаагаас ялгаагүй. Өөрөөр хэлбэл НАМЗХ-г МАН-ын ах нар нь чиглүүлж, Монголын улс төрийг залгиж магадгүй нь. Н.Учрал мэтийн олон мэтийн хариуцлагатай олон албан тушаал хашиж яваа залуус  бусаддаа боломж олгодог баймаар байна.

Ер нь МАН-ын ачаар эрх мэдэлд хүрсэн, хөрөнгөжсөн улстөрчдийн хүүхдүүд өнөөдөр улс төр дэх нэр, нөлөөгөө улам томруулахын тулд НАМЗХ-гоор дамжин намаа атгахаар улайрч байгааг хэлэх хэрэгтэй болов уу. Монголын төрийг цөөн хэдэн олигархиудын үр хүүхэд, өв залгамжлагчид  удирдах тогтолцоо руу улс төр орохгүй гэсэн баталгаа байхгүй шүү.

Ямартай ч МАН-ын нэрийн өмнөөс улс төрд хүчин зүтгэхээр аль эртнээс бэлтгэгдсэн түүнд НАМЗХ-ны ерөнхийлөгчийн байр суурь чухал бололтой. НАМЗХ-г удирдаад явах олон чадварлаг залуус бий. Итгэл хүлээлгэн сонгосон тойргийнхоо иргэддээ хүрч ажиллах учиртай бус уу. Бусаддаа боломж олгоё Н.Учрал гишүүнээ…

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>