"Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо"-ны Ерөнхийлөгчөөр Ц.Батбаатар сонгогдлоо Мэдээ мэдээлэл, Урлаг 13-05-2019, 13:44 762 Хуваалцах Зургийн аппарат барьсан хvн бvрийг гэрэл зурагчин гэх нь өрөөсгөл ойлголт. Мэргэжлийн гэрэл зурагчид гэдэг зураг дарахын тулд хорхойсч, гэрэл сvvдрээ тохируулахын тулд хараагаа хурцлан тогтоож, техниктэйгээ харилцан зохицсон тийм хүнийг хэлэх биз ээ. Амьдралын торгон агшны дvр зургийг цаг хугацааг зогсоосон мэт хадгалан vлдэж, хамгийн энгийн зvйлийг хvртэл зөв өнцгөөс нь зөв vед авснаараа жинхэнэ урлагийн бvтээл болгож чаддаг байх хэрэгтэй. Чухам тийм хүнийг мэргэжлийнх гэж цоллох биз. Тэгвэл манайд тийм хэмжээний гэрэл зурагчид хуруу дарам цөөн бий. Тэд гэрэл зурагчидыг нэгтгэсэн "Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо"-г байгуулаад хэдэн жилийг ардаа үдэж буй. Тус холбооны III-р их хурал 05-р сарын 12-нд болж, тэргүүлэгчээ сонголоо. Уг хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн саналаар Ц.Батбаатарыг Ерөнхийлөгчөөр сонгосон байна. Ц.Батбаатар МГЗНХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад ийнхүү III-р их хурлаар Тэргүүнээр сонгогджээ. Түүнчлэн Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, INET.MN сайтын захирал юм. МГЗНХ-ны тэргүүнээр сонгогдсон Ц.Батбаатар Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо нийт гишүүдийнхээ өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 762 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 4-04-2019, 17:02 Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр сонгогдлоо… 17-12-2018, 16:44 Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны “Like” цэнгүүн боллоо… 30-03-2017, 10:59 Аутизмын холбоотой хамтран ажиллахаар боллоо… 3-10-2015, 15:56 Гэрэл зургийн өдрүүд тохионо… 12-02-2015, 19:46 Монголын Сайтын Холбоо 30 сайтаар бүл нэмлээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.