Экс сайдуудын хэргийн шинжээчдийн дүгнэлт гарчээ

43

Экс сайдуудын хэргийн шинжээчдийн дүгнэлт гарчээ

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд АТГ-аас цагдан хорьсон. Тодруулбал, тэднийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм. 

Улмаар нэг сар цагдан хорьсон ч өнгөрсөн тавдугаар сарын 10-нд батлан даалтад гаргаж, харин Монгол Улсын хилээр гаргахгүй байх хилийн хориг тавьсан билээ. Мөн энэ хэрэгт ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гарган шалгаж байгаа юм. 

Ямарваа нэг хэрэгт шаардлагатай гэж үзвэл шинжээч томилон дүгнэлт гаргуулдаг. Тиймээс удтал шалгаж буй экс сайдуудын хэрэгт ч мөн шаардлагатай гэж үзэн гэж шинжээч томилоод байжээ. Харин шинжээчдийн дүгнэлт гарч, хэргийн мөрдөн байцаалт нэг шат урагшилсан гэж баттай эх сурвалж мэдээллээ. Гэхдээ шинжээчдийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагддаг тул энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй аж. 

Харин энэ хугацаанд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар мөрдөн байцаагчийн дуудсан цагт очиж байцаалтаа өгч байгаа юм байна. 

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Б.Анир 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.