Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв

Орчин үеийн хүмүүс оюун ухааны үзүүлэлтээрээ кроманьон хүмүүсийг ч гүйцэхгүй гэсэн үзэл шинжлэх ухааны хүрээнд байдаг аж. Учир нь XXI зуунд хүмүүс өдөр тутам амьд үлдэхийн төлөө тэмцэх шаардлагагүй болсон нь байгалийн шалгарал дахь хувьслын үүргийг эрс сулруулсан гэж эрдэмтэд үздэг байна.
Тэдний ийн дүгнэх болсон олон шалтгаан бий. Тухайлбал Британийн судлаачид 19 дүгээр зууны Викторианы эриний хүмүүсийн боловсролын түвшинтэй өнөөгийн байдлыг харьцуулан судлахад тухайн үед хүмүүс илүү хөгжингүй, бүтээлч байсан гэдэг нь тогтоогджээ.