Зэрлэг баавгайтай тулгарсан эр амьд үлджээ

113

Канадын Британийн Колумб мужийн Ванкувер хотоос зүүн хойд зүгт, 300 километрийн зайд дугуйтай аялж явсан эрэгтэй рүү хойд америкийн саарал баавгай дайрчээ.

"Хэрвээ таван сантиметрийн хэмжээтэй халаасны хутга байгаагүй бол би өнөөдөр амьд байхгүй байсан. Би тэр баавгайг бусад баавгайн адил хүн хараад ой руугаа зугтана гэж бодож байсан. Гэвч тийм зүйл болоогүй" гэж Колин Даулер хэвлэлийнхэнд ярьжээ. Орон нутгийн байгаль хамгаалагчдын хэлж байгаагаар, баавгайн дайралтад өртсөн ийм тохиолдол маш бага бүртгэгддэг байна.

Британийн Колумб мужид 15 мянга орчим саарал баавгай, 120-150 мянган хар баавгай нутагладаг ажээ. Мөн тус мужид жилдээ баавгайтай холбоотой 14-25 мянган дуудлага бүртгэгдэг байна. Баавгай хүн рүү ойртох гол шалгаан нь тэдний үлдээсэн хаягдал, хоол хүнсэнд дуртай байдагтай холбоотой гэж албаны хүмүүс хэлэв.

Т.Есүхэйтөмөр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.