Шуурхай: МПМ цогцолборын байранд гал гарлаа
Дөнгөж сая Монполимет ХХК-ийн байранд гарч, Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах ангийнхан шуурхай ажиллаж, галыг унтраажээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба албан бус өгч буй мэдээллээр гал барилгын 16 давхарын ресторанаас эхэлж гарсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тус барилгад Мобиком зэрэг зургаан байгууллага үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй хүн ажилладаг аж. Одоогоор барилга дотор ажиллаж байсан ажилчдыг бүгдийг гаргасан бөгөөд галыг унтраасан бөгөөд угаартсан иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.