28 удаагийн шалгалтаар тарваганы тулам тээвэрлэсэн 113 зөрчил илэрчээ

435

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 51 улсын ахлах байцаагч, 24 эргүүл хяналтын ажилтан 24 цагаар шалгалт хийн ажиллаж байгаа билээ. 

Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийт 60,770 тээврийн хэрэгсэл, 151,925 иргэний ачаа тээшинд тарваганы мах, дагалдах түүхий эд бүтээгдэхүүний үзлэг хийж, 28 удаагийн тохиолдлоор 113 тарваганы түүхий мах /тулам/ илрүүлжээ.

Тарваганы түүхий махнуудыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй аж.

Зөрчил үйлдсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3, 4, 5 дахь заалтуудыг үндэслэн нийт 5.7 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, 18.8 сая төгрөгийн нөхөн төлбөр тооцсон байна.

Эх сурвалж: НМХГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>