Илон Маск шинэ мэндэлсэн хүүдээ тагнуулын нисэх онгоцны нэрийг оролцуулсан нэр өгчээ
Тесла болон SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск, түүний найз бүсгүй, поп дуучин Граймс нар саяхан хүүтэй болсон билээ. Тэд шинэ мэндэлсэн хүүдээ дуудахад хэцүү, уламжлалт бус нэр өгөхөөр шийдсэнээ зарлажээ. “X Æ A-12” гэсэн сонин нэрийг хүүдээ өгснийг Маск твиттер сүлжээгээр зарласан юм. Дараа нь Граймс нэрний утга учрыг тайлбарлажээ. Түүний бичсэнээр X нь үл мэдэгдэх хувьсагчийн нэр бол Æ нь AI (Artificial Intelligence) буюу хиймэл оюун гэсэн үгний дуудлагын тэмдэглэгээ гэнэ. Харин A-12 нь хүйтэн дайны үед АНУ-ын зэвсэгт хүчинд ашиглаж байсан тагнуулын нисэх онгоцны нэр ажээ.
Анх уг онгоцыг бүтээхдээ Зөвлөлт Холбоот Улс болон түүний дагуул улсуудыг тагнахад ашиглахаар төлөвлөж байсан ч энэ зорилгоо биелүүлж чадалгүй халаагаа өгсөн юм байна. A-12 онгоцыг Lockheed компанийн үйлдвэрлэсэн хоёр хүний суудалтай SR-71 Blackbird залгамжилж, 1980-аад оны сүүлч хүртэл ашиглагдаж байжээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Business Insider